Арилжаачдын данс нь луйварчдын сонирхлыг татсаар ирсэн билээ. Эрсдэлээс зайлсхийж, мөнгөө алдахгүйн тулд хэд хэдэн чухал дүрмийг баримтлах хэрэгтэй.
Интернет хөгжихийн хэрээр вэбээр аялагчид илүү их эрсдэлд өртөх болсон. Саяхан л интернет нь ердөө зугаа цэнгэл, харилцааны хэрэгсэл байсан бол одоо та сүлжээгээр дамжуулан бараг бүх зүйлийг хийх боломжтой: хоол хүнс худалдаж авахаас эхлээд хэрэглээний төлбөрөө төлөх хүртэл төлж болно. Төлбөрийг банкны карт болон дансаар дамжуулан хийдэг болсон.
Гэсэн хэдий ч олон хүмүүсийн хувьд хамгаалалтын цорын ганц хэрэгсэл бол зөвхөн үндсэн аюулаас сэргийлдэг стандарт програм хангамж юм.
Интернэтээр олон нийтийн сүлжээ, онлайн тоглоом тоглодог хүмүүс хүртэл нууц үгээ хулгайд алдсан тохиолдолд маш их асуудалтай тулгардаг. Хэрэв та арилжаачин бол интернетийн аюулгүй байдал тань таны хувьд бодит амьдралтай адил чухал зүйл юм.
Нийтлэлд дараахь сэдвүүдийг агуулж байна:
- Гол арга хэмжээнүүд
- Форекс үйлчлүүлэгчийн профайлын баталгаажуулалт
- И-мэйл хамгаалалт
- Нууц үгийн менежер
- Хоёр-хүчин зүйлт баталгаажуулалт (two-factor authentication)
- Идэвхиэтй session-үүд
- Арилжааны дансаа хамгаалах арга замууд. Завсрын дүгнэлт
- Өөрийн дансаа хамгаалхын тулд мэддэх байх хэрэгтэй хакерийн схемүүд
- Форекс брокерын үйлчлүүлэгчийн орон зайд ажиллах аюулгүй байдлын үндсэн дүрэм
Гол арга хэмжээнүүд
- Форекс арилжааны аюулгүй байдалд ямар аюулууд заналхийлдэг вэ?
Хакердах аюул нь интернетийн аюулгүй байдлын сул талуудыг ашиглах байдлаар арилжаачпын данс руу чиглэгддэг. Интернет хөгжихийн хэрээр түүний хэрэглэгчид, ялангуяа форекс арилжаанд илүү их эрсдэлтэй болсон. Хакердахаас сэргийлэхийн тулд аюулгүй байдлын дүрмийг дагаж мөрдөх нь маш чухал юм.
- Аюулын төрлүүд
1. Брокерын платформыг дуурайсан хуурамч сайтууд.
2. Нийгмийн сүлжээн дэх дэсэлэгийн багийг дуурайсан хакерууд.
3. Хакерууд цахим шуудан эсвэл утас ашиглаж, өөрийгөө дэмжлэгийн багийн гишүүн гэж дүр эсгэх.
4. Хакердагдсан цахим шуудангийн нууц үгийн мэдээллийн сангууд болон цаашдын аюултай халдлагууд.
Эдгээр бүх аргууд нь арилжаачдын хөрөнгийг хулгайлах зорилготой байдаг.
- Хакердах схемүүд нь хэрхэн ажилладаг вэ?
Хакерууд брокерын платформтой төстэй хуурамч вэбсайт үүсгэж, нийгмийн сүлжээн дэх дэмжлэгийн багийг дуурайж, хуурамч имэйл илгээх, утсаар ярих зэрэг үйлдэл хийдэг. Тэдний зорилго бол арилжааны данс болон үйлчлүүлэгчийн профайлыг хакердахын тулд хувийн болон төлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг нь цуглуулах явдал юм.
- Хакерийн аюулаас хэрхэн зайлсхийх вэ?
Хуурамч вэбсайтаас зайлсхийж, домэйн нэрийг нь байнга шалгаарай. Фишинг(phishing ) халдлагаас сэргийлэхийн тулд сэжигтэй холбоосоор нэвтэрч болохгүй. Хөрөнгө оруулалтын саналд болгоомжтой хандаж, эх сурвалжийг үргэлж шалгаж, зөвхөн албан ёсны дэмжлэг үзүүлэх сувгуудаар холбогдоорой.
- Зөвлөмж
Хүчтэй нууц үг хэрэглэх, түүнийгээ тогтмол солих. И-мэйл зэрэг өөр өөр бүртгэлүүдэдээ ижил нууц үгийг бүү ашигла. Баримт бичгийн хуулбаруудыг имэйлдээ хадгалахаас зайлсхийж, SMS-ийн хоёр хүчин зүйлийн баталгаажуулалтыг (2FA) идэвхжүүлж, нууц үгийн менежер ашиглаж, найдвартай вирусны эсрэг программ ашиглаж бас сэжигтэй вэбсайт эсвэл харилцаа холбоондоо болгоомжтой хандаж байх хэрэгтэй.
Арилжаачин та луйврын хохирогч болохгүйн тулд хэд хэдэн арга техниктэй байх шаардлагатай.
Форекс үйлчлүүлэгчийн профайлын баталгаажуулалт
Өнөөдөр Форексд зайлшгүй шаардлагатай гол журам бол баталгаажуулалт юм. Баталгаажуулалт гэдэг нь арилжаачинг тодорхойлсон баримт бичгийн багцыг ирүүлэх явдал юм. Уг процедур нь арилжаачид болон брокеруудын аль алинд нь тохиромжтой. Онгоцны тийз худалдаж авахад иргэний үнэмлэхний хүсэлтийг хэн ч гайхаж хүлээж авдаггүйтэй адил юм.
Өнөөдөр хүмүүс нийгмийн сүлжээнд бүртгүүлэхдээ ч баталгаажуулалт хийдэг болсон. Мөнгөний гүйлгээ хийхдээ баталгаажуулалт хийх олон шалтгаан бий. Тиймээс, брокер баталгаажуулах хүсэлт гаргахад би дургүйцдэггүй. Үнэн хэрэгтээ арилжаачидад баталгаажуулалт нь ашиг тустай. Дансны эзэмшигч баталгаажуулалтад тэнцсэн тохиолдолд данснаас гуравдагч этгээдийн түрийвч рүү мөнгө гаргах боломжгүй болно. Тийм тохиолдолд тусламжийн баг үйлчлүүлэгчийн баталгаажуулсан нэр өөрчлөгдсөнийг анзаарах болно. Баталгаажуулсан утасны дугаарыг өөрчлөх боломжгүй учир нь мөнгө таталт хийхэд уг баталгаажуулалттай дугаарлуу тань мэдэгдэл илгээдэг.
Мэдээжийн хэрэг, брокерууд үйлчлүүлэгчээ хамгаалахыг хичээдэг бөгөөд депозит хийхэд ашигласан системээс өөр системээр мөнгийг тань гаргадаггүй.
Гэхдээ луйварчид таны цахим шуудан болон хувийн мэдээлэл, тэр дундаа та хэн нэгэнд хуулбарыг нь илгээсэн бол таны бичиг баримт зэрэгт хандах тохиолдол байдаг.
Энэ мэдээллийг эзэмшсэнээр луйварчид брокерын тусламж үйлчилгээтэй холбогдож, депозит хийхэд ашигласан wallet алдагдсан тул мөнгөө шинэ аргаар авах шаардлагатай гэж мэдэгдэх боломжтой болно.
Энэ тохиолдолд зуучлагч нь үйлчлүүлэгчийн хувийн мэдээллийг нээсэн хүний нэр дээр гарсан баримт бичгийг шаардаж, бүртгүүлэхдээ заасан утасны дугаарыг ашиглан түүнтэй холбогдоно. Мэдээжийн хэрэг, ихэнх тохиолдолд брокерын баг үнэнийг мэдэх олж мэддэг.
Хэрэв та утасны дугаараа өгөөгүй бөгөөд зөвхөн имэйлээр холбогдох боломжтой бол яах вэ? Брокер нэмэлт мэдээлэл гарах хүртэл хүлээнэ. Магадгүй, хэрэв Wallet нь хакердагдсан бол жинхэнэ эзэмшигч нь залилагчийн өөрчилсөн профайл руугаа нэвтрэх эрхийг сэргээхээр оролдож магадгүй юм. Гэхдээ нөхцөл байдал таагүй хэвээр байх боломжтой гэж би хэлж магадгүй л юм.
Дүгнэх:
- брокерт бүртгүүлэхдээ хувийн бодит мэдээллээ үнэн зөвөөр өгөх;
- нэр, хаяг, утасны дугаараа баталгаажуулах;
- баримт бичгийнхээ хуулбарыг цахим шуудангийн дансандаа бүү хадгал; хэрэв тийм бол илгээсэн захидалаа устгах хэрэгтэй.
И-мэйл хамгаалалт
Имэйл нь арилжаачдын нэг хэрэгсэл тул дээр дурдсан шалтгааны улмаас хамгаалалт шаардлагатай.
Имэйл хаягийг дараагийн спам илгээгчид зарахын тулд ихэвчлэн хакерддаг. Түүнчлэн, хакердсанаар таны цахим шуудангийн хаягтай холбоотой янз бүрийн хаягуудыг ч давхар хакердаж болзошгүй юм.
Юуны өмнө имэйл хаягаа хамгаалахын тулд та өөрийн төсөөллийг ашиглаж, нарийн төвөгтэй нууц үг зохиох хэрэгтэй. Хамгийн сайн нь, хэрэв энэ нь санамсаргүй багц үг, # / @ гэх мэт тэмдэгтүүдтэй хэллэг байвал зүгээр. Нууц үгээ үе үе солих нь хакераас урьдчилан сэргийлэх сайн арга юм.
Нарийн төвөгтэй нууц үгээ өөрөө санаж байх нь чухал. Ялангуяа мартамхай хүмүүст нууц үгээ удирдах тусгай программ байдаг. Өөрийгөө ослоос хамгаалахын тулд цахим шуудангийн хайрцагт арилжааны данс болон үйлчлүүлэгчийн хувийн мэдээлэлд зориулсан нууц үг бүхий зүйлсийг хадгалахгүй байх нь дээр. Нууц үгээ хүлээн авсны дараа нууц үгийн менежерт хадгалаад үсгийг устгах хэрэгтэй.
Нууц үгийн менежер
Одоо нууц үгийн менежерийн талаар ярилцъя. Энэ нь нууц үгийг шифрлэсэн хэлбэрээр хадгалах програм хангамж юм. Нэмж дурдахад, энэ нь нууц үгээ хялбархан өөрчлөх боломжийг олгодог бөгөөд өгөгдлийг компьютер дээр болон алсаас хадгалдаг.
Хамгийн алдартай гурван програм байдаг:
- KeePass нь програм хангамжийг үнэгүй ашиглах дуртай хүмүүст тохиромжтой. Windows, OS X, Linux, iOS, Android-д зориулсан хувилбарууд байдаг, болон Windows Phone. Би өөрөө энэ програмд хамгийн их дуртай. Та нууц үгийнхээ мэдээллийн санг USB драйв дээр хадгалж, KeePass ашиглан дурын компьютер дээрээ ажиллуулж болно. Нууц үгийн мэдээллийн санг хялбархан хавтас болгон хувааж, хандалтын мэдээллээ хялбархан олох боломжтой.
Програмыг суулгасны дараа та шинэ нууц үгийн мэдээллийн сан үүсгэж, хүссэнээрээ нэрлэж, Мастер нууц үг үүсгэснээр мэдээллийн санд хандах боломжтой болгоно. Миний хувьд хэдэн арван нууц үгийг санахаас нэг нарийн төвөгтэй нууц үгийг санах нь илүү тохиромжтой гэж зөвлье.
- LastPass Нууц үгийн менежер. Үүнд гурван сонголт бий.
- Үнэгүй — үнэ төлбөргүй;
- Premium — сард 2 доллар;
- Families — сард 4 доллар.
Захиалга хэдий чинээ үнэтэй байна төдий чинээ танд илүү их боломж байна гэсэн үг.
- Dashlane нууц үгийн менежер нь сонирхол татахуйц интерфэйстэй, хэрэглэхэд хялбар, өөр өөр сайтын хэд хэдэн нууц үгийг хэдхэн алхамаар солих боломжтой байлаг.
Хоёр-хүчин зүйлт баталгаажуулалт (two-factor authentication)
Хоёр хүчин зүйлийн баталгаажуулалтыг (2FA) хэрэгжүүлэх нь та арилжааны дансныхаа аюулгүй байдлыг сайжруулахад шаардлагатай чухал алхам юм. 2FA нь таны нууц үгээс гадна нэмэлт баталгаажуулалтын алхам шаардснаар зөвшөөрөлгүй нэвтрэх эрсдлийг ихээхэн багасгадаг. Та үүнийг хэрхэн тохируулахыг эндээс үзнэ үү:
Google Authentication
Google Authentication нь таны арилжааны дансны аюулгүй байдлын нэмэлт давхаргыг хангадаг. Үүнийг идэвхжүүлсний дараа нэвтрэх бүртээ ухаалаг утсан дээрээ Google Authenticator программаас үүсгэсэн өвөрмөц кодыг оруулах шаардлагатай. Энэ код нь 30 секунд тутамд өөрчлөгддөг тул зөвшөөрөлгүй нэвтрэхэд маш хэцүү болгодог.
SMS Баталгаажуулалт
SMS Баталгаажуулалт нь таныг нэвтрэх үйлдэл хийх бүрт таны бүртгэлтэй утасны дугаарлуу өвөрмөц кодыг SMS-ээр илгээдэг. Та тухайн кодыг дансруугаа нэвтрэхдээ оруулах ёстой ба ингэснээр хакердах аюулын эсрэг шинэ түвшин нэмж байна гэсэн үг юм.
Идэвхиэтй session-үүд
Та үйлчлүүлэгчийн профайлаасаа өөрийнхөө одоогийн идэвхитэй session-үүдийг харах боломжтой. Ингэснээр та хаанаас бас ямар төхөөрөмжөөс дансруугаа холбогдсон байгааг харах боломтой болдог. Хэрэв та хуваалцсан эсвэл олон нийтийн компьютер ашиглан дансруугаа нэвтэрч ороод гаргахаа мартсан бол эдгээр идэвхтэй session-үүдийг алсаас дуусгах боломжтой. Энэ функц нь таны дансанд зөвшөөрөлгүй хандалт хийхээс сэргийлж, таны өгөгдөл болон хөрөнгийн аюулгүй байдлыг хангахад тусалдаг.
Найдвартай брокертой арилжаа хийж эхлээрэй
Арилжааны дансаа хамгаалах арга замууд. Завсрын дүгнэлт
Мөнгөө хамгаалахын тулд дараах энгийн дүрмүүдийг дагаж мөрдөөрэй:
- баталгаажуулалт хийхэс бүү ай;
- түр хэрэглэж буй компьютер дээрээ өөрийн дансны нууц үгийг бүү оруул;
- нарийн төвөгтэй нууц үг ашиглах;
- Google authentication эсвэл SMS баталгаажуулалтыг идэвхижүүлэх;
- Өөрийн биеийн байцаалт болон хувийн мэдээллээ имэйлд бүү хадгал;
- терминалаа хараа хяналтгүй орхиж болохгүй;
- үе үе нууц үгээ солих;
- компьютер дээрээ найдвартай вирусын-эсрэг програм суулгах;
- нууц үгийн менежер ашиглах
Форекс арилжаа нь маш их нерветэй ажил бөгөөд найдвартай хамгаалалт нь стрессийг бууруулхад туслах болно. Тиймээс үр өгөөжөө өгөх найдвартай хамгаалалтад цаг хугацаа болон мөнгөө харамлахгүй байх нь дээр.
Өөрийн дансаа хамгаалхын тулд мэддэх байх хэрэгтэй хакерийн схемүүд
Сүүлийн жилүүдэд интернэт залилан ихэсч байна. Үйлчлүүлэгчдийн мөнгийг хулгайлахын тулд зарим луйврын схемүүд брокерын нэрийг ашиглаж эхэлсэн. Та онлайнд мөнгөөрөө аюулгүй ажиллахын тулд би танд луйврын үндсэн схемүүд хэрхэн ажилладаг талаар тайлбарлахыг хүсч байна.
Мөн эдгээр схемүүдийн ихэнх нь санхүүтэй холбоотой ямар ч салбарт ашиглагддаг гэдгийг анхаараарай.
Төрөл 1. Луйварчид хуурамч сайт ашигладаг
Тэд домэйн нэрийг бүртгүүлэхийн тулд брокерын нэр эсвэл сайтын хаягийн хэсгийг ашигладаг.
Дараа нь тэд хуурамч сайтыг үйлчлүүлэгчдэд танил болгож, албан ёсны сайттай холихын тулд дизайн болон агуулгыг адилхан хуулж авдаг.
Ийм хуурамч сайт нь хуурамч нэвтрэх маягт агуулсан байдаг бөгөөд анхаарал болгоомжгүй хэрэглэгч тухайн маягт руу нэвтрэх мэдээллээ оруулж орхидог. Түүнчлэн, энэ нь хэрэглэгчийн хувийн болон төлбөрийн мэдээллээ оруулж болох хуурамч бүртгэлийн маягтыг бас агуулдаг. Ингэснээр жинхэнэ брокер үйлчлүүлэгчийн мэдээллийг хүлээн авдаггүй байна.
Үйлчлүүлэгчид нь жинхэнэ брокер сайт гэж бодоод хуурамч сайт дээр байгаа луйварчид руу мөнгө илгээх магадлалтай.
Фишинг(Phishing) сайтууд ихэвчлэн банкны үйлчлүүлэгчид рүү чиглэж, онлайн банкны системд нэвтрэх хуурамч маягтуудыг өгдөг.
Юуны төлөө?
Фишингийн(phishing) тулд. Луйварчид брокерын үйлчлүүлэгчийн мэдээллийн санг хулгайлж, үйлчлүүлэгчийн хувийн профайл руу нэвтэрч мөн мөнгө татахыг зорьдог.
Түүнчлэн, хуурамч сайтууд дээр хувийн болон төлбөрийн мэдээллээ оруулсан хэрэглэгчид өөрсдийн хувийн мэдээлэл, зээлийн картыг мэдээллийг алддаг: тэд төлбөр хийх эсвэл мөнгө авахыг оролдохдоо CVC код зэрэг кредит картынхаа дэлгэрэнгүй мэдээллийг оруулах боломжтой бөгөөд луйварчид дараа нь картнаас мөнгө хулгайлах магадлалтай болдог.
Луйврыг хэрхэн илрүүлэх вэ
Ялангуяа Telegram эсвэл чат дээрх холбоосыг авахдаа зочилж буй сайтынхаа домэйн нэрийг шалгахаа үргэлж санаж байх хэрэгтэй. Хэрэв та аль хэдийн брокерт бүртгүүлсэн бол өөрийн байгаа сайтад анхаарлаа хандуулаарай. Ихэнх тохиолдолд луйварчид сайтын бүх хуудсыг хуулж авдаггүй; тэд зүгээр л үндсэн хуудсыг хуулдаг. Мөн нэвтрэх маягтыг нь сайтар шалгаж үзээрэй.
Зөв сайт руу орох хамгийн хялбар арга бол брокерын нэрийг google-ээр хайх явдал юм: жинхэнэ сайт хайлтын үр дүнгийн дээд талд байх болно.
The easiest way to get to the right site is to google the broker's name: the real site will be on the top of search results.
Брокерын сайт болон үйлчлүүлэгчийн хувийн орон зайг bookmark хийх нь бас сайн санаа байх болно.
Мөн та Who Is дээр домэйн нэрийг нь шалгаж болно. Хуурамч сайтууд ихэвчлэн домэйн нэр эзэмшигчийн талаар ямар ч мэдээлэл өгдөггүй. Та домэйн нэр бүртгэгч дээр зөвхөн бүртгэлийн огноо, мэдээллийг нь л харах болно. Сайтын эзэмшигчийн талаар мэдээлэл байхгүй байх болно. Ийм сайтууд удаан хугацаагаар байхгүй тул бүртгэлийн огноо нь шинэ байх болно. Компаниуд үйлчлүүлэгчдээ хамгаалахын тулд луйварчидтай үргэлж тэмцдэг боловч өөр өөр харьяаллын улмаас хүндрэлтэй байдаг.
Жинхэнэ брокерын сайтын жишээг харуулав:
Компанийн эзэнтэй холбоотой бодит мэдээллийг нь та харж болно. Компанийн бүртгэлийн огноо бас нэлээд хуучирсан байна.
Хуурамч сайтын хуудасны screenshot-г харуулав:
Энэ бол шинээр бүртгүүлсэн сайт бөгөөд эзэмшигчийн талаар мэдээлэл байхгүй байна.
Өөрийгөө хэрхэн хамгаалах вэ
Брокерт бүртгүүлсний дараа утасны дугаараа баталгаажуулснаар тусламжийн баг таны утасны дугаар зөв бөгөөд таных мөн гэдгийг мэдэх болно. LiteFinance брокер нь баталгаажуулсан утасны дугаарыг өөрчлөхийг зөвшөөрдөггүй.
Утасны дугаарыг баталгаажуулах нь яагаад чухал вэ? Луйварчид таны үйлчлүүлэгчийн профайлд нэвтрэх нэр, нууц үгийг авсан гэж бодъё. Дараа нь тэд дараахь асуудалтай тулгарах болно: мөнгийг зөвхөн депозит хийхэд ашигладаг wallet-рүү татах боломжтой. Жинхэнэ үйлчлүүлэгч хуучин wallet-ээ ашиглах боломжгүй болох магадлалтай болно . Энэ тохиолдолд брокерын тусламжийн баг баталгаажуулсан утасны дугаарыг ашиглан тан руу залгадаг.
Мөн та мөнгө авахдаа ашиглах шаардлагатай баталгаажуулах код бүхий SMS хүлээн авах болно. Өмнө нь хэлсэнчлэн, луйварчид баталгаажуулсан утасны дугаарыг өөрчлөх боломжгүй тул таны мөнгө найдвартай байх болно.
Мөн гуравдагч этгээд таны нэвтрэх нэр, нууц үгийг авсан байсан ч таны үйлчлүүлэгчийн орон зайд нэвтрэх боломжгүй байхын тулд Хоёр хүчин зүйлт баталгаажуулалтыг(Two Factor Authentication) ашиглаарай.
Бүх депозитыг брокерын хувийн профайлаар дамжуулан заасан төлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг ашиглан хийх ёстойг анхаарна уу.
Төрөл 2. Луйварчид тусламжын баг(support team) болж жүжиглэж, олон нийтийн сүлжээнд хуурамч хуудас үүсгэдэг
Олон үйлчлүүлэгчид нийгмийн сүлжээ эсвэл мессенжерээр харилцахад дассан байдаг. Үйлчлүүлэгчид шууд чат, утас болон имэйл гэх мэт албан ёсны холбоо барих хэрэгслээр дамжуулан брокертой холбоо барихын оронд Facebook эсвэл Telegram дээр компанийн нэрийг хайдаг.
Мэдээжийн хэрэг, брокер бүр нийгмийн сүлжээнд өөрийн бүлэгтэй(group) байдаг. Гэсэн хэдий ч та Facebook-ээс хайлт хийхдээ олон арван янз бүрийн бүлгүүдийг олох болно. Тэдний зарим нь брокер болон түүний түншүүдийн албан ёсны бүлгүүд байх бөгөөд зарим нь залилагчдых байх болно. Фэйсбүүк дэх хуурамч бүлгүүдэд луйварчид одоо байгаа үйлчлүүлэгчдийнхээ асуултыг хүлээж байдаг. Дараа нь тэд үйлчлүүлэгчийн асуултанд хариулах шаардлагатай мэт дүр үзүүлж, үйлчлүүлэгчдийнхээ нэвтрэх нэр, нууц үгийг шаарддаг.
Тэд чат цонхон дээр шууд мөнгө авахыг санал болгож магадгүй бөгөөд тэд SMS баталгаажуулах кодыг оруулаад төлбөрийн бүх мэдээллийг тань авах талаар танаас хүсч болно. Харин албан ёсны тусламжийн багууд үүнийг хэзээ ч хийдэггүй байна.
Өмнөх тохиолдлын нэгэн адил луйварчид таны мөнгийг хулгайлахын тулд таны хувийн болон төлбөрийн мэдээллийг цуглуулахыг зорьдог.
Луйварчид ихэвчлэн ийм хуурамч хуудаснууд дээр нэмэлт ашиг, урамшуулал амлаж, үйлчлүүлэгчдийг төөрөгдүүлдэг. Үүний үр дүнд үйлчлүүлэгчид нь брокерын бус луйварчдын дансыг цэнэглэж орхидог байна.
Өөрийгөө хэрхэн хамгаалах вэ
Нэгдүгээрт, бүх мөнгө байршуулах болон татан авалтыг үйлчлүүлэгчийн профайлаар дамжуулан хийх ёстой гэдгийг санаарай.
Хамгаалалтын бусад аргууд нь өмнөх тохиолдолтой ижил байна: брокероор утасны дугаараа баталгаажуулж, төлбөрийн мэдээлэл, нэвтрэх нэр, нууц үгээ аюулгүй байлгаарай. Тэдгээрийг хэзээ ч хэнтэй ч бүү хуваалц!
Луйварчид таны хувийн профайлыг хакердаж, мөнгөө авахыг оролдвол таны баталгаажуулсан утасны дугаарт баталгаажуулах код ирэх бөгөөд ийм сэжигтэй үйлдлүүдийг та мэдэх болно.
Бүх депозитыг брокерын хувийн профайлаар дамжуулан заасан төлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг ашиглан хийх ёстойг анхаараарай.
Төрөл 3: Луйварчид тантай имэйл эсвэл утсаар холбогдож, өөрийгөө тусламжын баг гэх дүр эсгэдэг
Луйварчид мөнгө татахад тань туслах нэрийдлээр таны нэвтрэх нэр, нууц үгийг авахыг оролдох эсвэл ухаалаг утсандаа арилжааны програм эсвэл adviser суулгахыг санал болгодог.
Гэсэн хэдий ч эдгээр нь adviser эсвэл арилжааны програмууд биш байдаг: үүний оронд итгэмтгий хэрэглэгчид TeamViewer эсвэл Microsoft Remote Desktop зэрэг алсаас хандалт хийдэг програм хангамжийг суулгадаг. Эсвэл энэ нь хортой програм байж болно.
Луйварчид үйлчлүүлэгчийг хууран мэхэлж, утсаар дансаа цэнэглэхийг шаардаж мөн төлбөрийн хуурамч мэдээлэл өгөхийг оролдож болно.
Өөрийгөө хэрхэн хамгаалах вэ
Эдгээр энгийн дүрмийг санаж яваарай: брокерын дэмжлэг үзүүлэх баг хэзээ ч үйлчлүүлэгчидрүү түрүүлж утасдаггүй. Үйлчлүүлэгч дуудлага хийх хүсэлт гаргах ёстой байдаг.
Жинхэнэ тусламжийн баг хэзээ ч хэрэглэгчийн хувийн мэдээлэл эсвэл банкны картын мэдээллийг баталгаажуулахын тулд нууц үг шаарддаггүй. Таны утасны дугаар баталгаажаагүй байна гэж бодъё. Энэ тохиолдолд тусламжийн баг таныг үйлчлүүлэгч гэж тодорхойлохын тулд төрсөн огноо, имэйл хаяг, овог нэр, арилжааны дансны дугаар, wallet-н дугаар болон таны картын дугаарын эхний зургаа болон сүүлийн дөрвөн орон гэсэн мэдээллийг хүсэх шаардлагатай. Таны нууц үг эсвэл CVC кодыг хэзээ ч шаардах ёсгүй!
Үйлчлүүлэгчийн тусламжийн баг хэзээ ч та өөрөө шаардахгүй бол ямар нэгэн програм суулгахыг санал болгохын тулд танруу залгахгүй. Брокерын албан ёсны програмын бүх холбоосыг өөрсдийн сайт дээрээ үргэлж байршуулсан байдаг.
Бүх депозитыг брокерын хувийн профайлаар дамжуулан заасан төлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг ашиглан хийх ёстойг анхаараарай.
Төрөл 4: Брокерын үйлчлүүлэгчийн "тусламж(assistance)" сайтууд
Луйварчид тойм бүхий луйврын сайт үүсгэж, үйлчлүүлэгчийн арилжаанд алдсан мөнгийг тодорхой төлбөрөөр буцааж өгөхийг санал болгодог. Үйлчлүүлэгч мөнгөө буцааж авна гэж найдаж сэтгэл хөдлөлөөр хандаж, луйварчдад мөнгө төлөх боломжтой. Луйварчид хэнд ч туслахгүй. Тэд зүгээр л өөрсдөд нь байхгүй үйлчилгээний төлбөрийг танаас хүсч байна гэсэн үг.
Ийм хорлонтой компаниуд ихэвчлэн "брокерын нэр(broker's name)" луйвар эсвэл "брокерын нэрийн луйварчин(broker's name scammer)" гэх мэт тусгай хайлтын асуулга ашиглан луйврын сайтаа сурталчилдаг.
Өөрийгөө хэрхэн хамгаалах вэ
Эхлээд та брокероо болгоомжтой сонгох хэрэгтэй. Хэрэв маргаан гарвал хууль ёсны брокер үүнийг үйлчлүүлэгчийн ашиг сонирхолд нийцүүлэн шийдвэрлэхийг хичээх болно. Гэхдээ эрсдэл ихтэй арилжаанаас болж хэн нэгэн депозитоо шатаавал энэ нь өөрсдийх нь буруу юм. Эдгээр арилжаа нь эсрэг талын арилжаагаар дарагдсан тул хэн ч тэдэнд мөнгийг нь буцааж өгөх боломжгүй юм.
Бүх хадгаламжийг брокерын хувийн профайлаар дамжуулан заасан төлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг ашиглан хийх ёстойг анхаарна уу.
Форекс брокерын үйлчлүүлэгчийн орон зайд ажиллах аюулгүй байдлын үндсэн дүрэм
Энэ нийтлэлд хэлэлцсэн гол санааг нэгтгэн дүгнэж, таны хувийн мэдээлэл болон мөнгийг аюулгүй байлгацгаая.
- Өөрийн хувийн мэдээллийг байнга үнэн бөглөж, хувийн профайлаа баталгаажуулаарай. Утасны дугаар болон имэйлээ баталгаажуулах нь зайлшгүй шаардлагатай.
- Хүчтэй нууц үг үүсгэж, тусгай шифрлэлтийн программ хангамжид хадгалаарай.
- Компьютер болон утсандаа вирусны эсрэг програм суулгаарай.
- Хувийн үйлчлүүлэгчийн орон зайд нэвтрэхдээ домэйн нэрийг байнга шалгаарай.
- Хоёр хүчин зүйлт баталгаажуулалтыг ашиглаарай.
- Таны утасны дугаар руу мөнгө таталтын тухай баталгаажуулах кодыг илгээдэг гэдгийг санаарай.
- Үйлчлүүлэгчийн профайл эсвэл арилжааны дансны нууц үгээ олон нийтийн сүлжээ, мессенжерээр хэзээ ч бүү хуваалц. Албан ёсны тусламжийн баг таны нууц үгийг хэзээ ч шаардахгүй.
- Компани нь үйлчлүүлэгч утсаар ярих хүсэлт гаргасан тохиолдолд л утсаар холбогддог гэдгийг санаарай.
- Хэнтэй ярьж байгаагаа шалгаж байгаарай. Албан ёсны тусламжийн багууд тантай зөвхөн утасны дугаар, имэйл эсвэл брокерын LiveChat гэх мэт албан ёсны харилцааны сувгаар холбогдох болно.
- Үйлчлүүлэгчийн дэмжлэг нь хэзээ ч олон нийтийн сүлжээ болон мессенжерээр үйлчлүүлэгчидтэй түрүүлж холбогддоггүй. Луйварчид нийгмийн сүлжээн дэх луйврын хуудсыг ашиглах боломжтой. Болгоомжтой байгаарай!
- Та зөвхөн өөрийн хувийн профайлаар дамжуулан брокероор дамжуулан мөнгө авах, байршуулах боломжтой гэдгийг санаарай. Албан ёсны тусламжийн баг хэзээ ч CVC код зэрэг таны төлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг шаардахгүй.
- Брокерын тусламжийн баг хэзээ ч үйлчлүүлэгчдээс TeamViewer эсвэл Microsoft Remote Desktop гэх мэт алсаас хандалтын программ суулгахыг шаардаггүй гэдгийг санаарай.
Форексын бүх аюулгүй байдлын дүрэм нь таны онлайн банкны үйлчилгээтэй ажиллахдаа дагаж мөрддөгтэй ижил байдаг. Өөрийгөө аюулгүй байлгаарай!
Хэрэв танд энэ нийтлэлийн талаар асуух зүйл эсвэл санал байвал коммент хэсэгт бичиж үлдээгээрэй!
Нэмэх нь, Миний нийтлэл таалагдасан уу? Цахим сүлжээд түгээгээрэй: энэ нь хамгийн шилдэг "баярлалаа" байх болно :)
Надад асуултаа сэтгэгдэл дээр асууж үлдээгээрэй. Би дуртайяа асуултанд тань хариулж, шаардлагатай тайлбарыг хийх болно.
Хэрэгтэй холбоосууд:
- Би найдвартай брокертой арилжаа хийхийг зөвлөж байна эндээс. Энэхүү систем нь танд өөрөө арилжаа хийх эсвэл дэлхийн өнцөг булан бүрээс амжилттай арилжаачдыг хуулбарлах боломжийг олгодог.
- LiteFinance платформ дээр орлогын урамшуулал 50% авахын тулд миний сурталчилгааны кодыг BLOG ашиглана уу. Арилжааны дансаа орлого оруулах үед энэ кодыг тохирох талбарт оруулна уу.
- Арилжаачдад зориулсан Telegram чат: https://t.me/litefinance. Бид сигнал болон арилжааны туршлагаа хуваалцаж байна
- Өндөр чанарын аналитик, Форекс тойм, сургалтын нийтлэл болон арилжаачдад хэрэгтэй бусад зүйлс бүхий Telegram суваг https://t.me/litefinance
Энэ нийтлэлийн агуулга нь зохиогчийн санаа бодлыг тусгасан бөгөөд LiteFinance-ын албан ёсны байр суурийг илэрхийлэх албагүй. Энэ хуудсанд нийтлэгдсэн материалыг зөвхөн мэдээллийн зорилгоор өгсөн бөгөөд 2004/39/EC удирдамжийн зорилгоор хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөх гэж үзэх ёсгүй.