"Форексээс ашиг олохын тулд би хэр их мөнгөөр хөрөнгө оруулах ёстой вэ?" Шинэхэн арилжаачид арилжааны аялалынхаа эхэнд энэ асуултыг ихэвчлэн асуудаг.
Центийн дансаар арилжаа хийж эхлэхэд хэдхэн доллар хангалттай байх боловч мэргэжлийн арилжаачин болж, валютын зах зээл дээр их хэмжээний орлого олохын тулд танд дор хаяж 100 доллар хэрэгтэй болно.
100 доллараар Форекс арилжаа хийх нь өөрийгөө сургах арга боловч ийм хэмжээний депозит нь их мөнгө олоход хангалтгүй байх болно. Гэсэн хэдий ч бодит дансанд арилжаа хийх үндсэн туршлага олж авах, сэтгэл хөдлөлөө хянаж сурах, арилжаа хийх нь танд тохиромжтой зүйл мөн эсэхийг ойлгоход хангалттай.
Нийтлэлд дараахь сэдвүүдийг агуулж байна:
- Үндсэн баримтууд
- Та 100 доллараар Форекс арилжаа хийх боломжтой юу?
- Алхам 1. Демо дансаар Форекс арилжааны платформтой танилцана уу
- Алхам 2. Форекс зах зээлийг судал
- Алхам 3. Арилжааны дансандаа депозит хийх
- Алхам 4. Шаардлагатай маржин болон маржингийн түвшинг тооцоолох
- Алхам 5. Форекс арилжааны стратегиа сонгох
- 100 доллараар Форекс арилжаа хийх сул талууд
- Хамгийн бага депозитоор Форекс арилжаа хийх зөвлөмж
- Гол зүйлс
- 100 доллараар форекс арилжаа хийхтэй холбоотой түгээмэл асуултууд
Үндсэн баримтууд
100 долларын депозит нь эрсдэлийн удирдлагын дүрмийг зөрчихгүйгээр жинхэнэ Форекс дансанд форекс арилжаа нээхэд хангалттай анхны хөрөнгө юм. Дунджаар дунд түвшний туршлагатай арилжаачид депозитоосоо сард 10 гаруй хувийн ашиг олох боломжтой. Мэргэжлийн арилжаачдын орлого жилийн 500% -иас хэтрэх боломжтой байдаг.
- Форексыг 100 доллараар арилжаалахдаа 0.01-0.05 лотоос илүүгүй хэмжээгээр арилжаа нээхийг зөвлөдөг, эрсдэл нь депозитын нийт дүнгийн 5 хувиас хэтрэхгүй байх ёстой.
- Форексыг 100 доллараар арилжаалахын тулд брокерын блоклосон маржингийн хэмжээг бууруулах хамгийн их хөшүүрэг хэрэгтэй.
- Жинхэнэ Форекс арилжааны дансыг санхүүжүүлэхээсээ өмнө демо дансаар арилжаа хийх сургалтанд хамрагдаарай. Демо данс нь арилжааны оновчтой системийг боловсруулахад тусалдаг.
- Арилжаачдын үндсэн хэрэгслүүд бол индикаторууд, түвшинүүд, паттерн, эдийн засгийн календар, санхүүгийн календар, мэдээллийн сувгууд, скринингүүд, сургалтын материалууд, брокерын аналитик зэргүүд юм. Нэг пойнтын зардал, маржин, volume2ийн тооцоолуур гэх мэт зүйлс бас танд туслах болно.
Та 100 доллараар Форекс арилжаа хийх боломжтой юу?
Форекс дээр нээх позицийн хэмжээг(volume) лотоор тооцдог. Жишээлбэл, валютын арилжаанд 1 бүтэн лот нь үндсэн мөнгөн тэмдэгтийн 10,000 нэгж байдаг. Хамгийн бага лот нь 0.01 байдаг.
- Хэрэв GBPUSD валютын хосын бодит ханш 1.28 байвал 100,000 фунт худалдаж авахад 128,000 доллар хэрэгтэй болно.
- GBPUSD валютын хослолын хамгийн бага лот нь 0.01 бөгөөд та стандарт лотын 1/100-ийг худалдан авах боломжтой гэсэн үг бөгөөд энэ нь 1000 GBP-тэй тэнцэнэ.
- 1000 GBP худалдаж авбал 1280 USD болно гэсэн үг.
Тиймээс арилжааны жижиг капитал нь арилжаа нээж, мөнгө олоход хангалттай гэж дүгнэж болно. Үүн таны брокерын санал болгож буй шийдэл бол хөшүүрэг юм. Жишээлбэл, 1:1000 хөшүүрэгтэй бол арилжаачин 1000 дахин их мөнгөтэй байдаг. Тэгэхээр 100 долларын депозит 100 мянган доллар болж хувирна. Хамгийн багадаа 0.01 лотын арилжаа нээхийн тулд танд 1,280 доллар шаардлагатай бөгөөд энэ нь депозитын 1.2% -иас арай илүү бөгөөд эрсдэлийн удирдлагын дүрэмд нийцдэг.
Гэрээ болон лотын хамгийн бага хэмжээг арилжааны хөрөнгийн тодорхойлолтод тусгасан байдаг. Та зүүн талын хяналтын самбар дээрх "Арилжаа(Trade)" цэсийг товшиж брокерын арилжааны платформ дээрх мэдээллийг олж авах боломжтой. Та "Хэрэгслийн мэдээлэл(Info on the instrument)" дэд цэснээс хөрөнгүүдийн жагсаалтыг харах болно.
Let's look at the specifications of the Microsoft (#MSFT) stocks. We see that the contract size is one share, the minimum trade size is one lot, and one share's price is 344.05 USD. The margin of 2% corresponds to 1:50 leverage on MT4. So, to buy one share, we need 6.88 USD (344.05 × 0.02). With such margin requirements, a trader almost fits into an acceptable risk range. You can calculate the minimum margin for other assets using specifications.
MetaTrader 4 and 5 also provide information on assets. Click on “Market Watch” in the upper "View" menu or the tools' dashboard, right-click a symbol, and select "Specification" on the drop-down list. If there's no necessary asset on the dashboard, you can add it in the "View" menu (Symbols → Show Symbol).
Алхам 1. Демо дансаар Форекс арилжааны платформтой танилцана уу
Демо данс нь ижил функц болон, сонголтуудтай жинхэнэ Форекс дансны хуулбар юм. Цорын ганц ялгаа нь та брокерын дансанд олгосон виртуал мөнгөөр арилжаа хийж, виртуал ашиг болон алдагдал хүлээдэг.
Демо арилжааны дансны давуу талууд:
- Форекс зах зээлд оролцогчид демо данснаас мөнгө алдах эрсдэлгүй. Арилжаагаа алдсаны дараа та шинэ демо данс нээж, арилжаагаа үргэлжлүүлж болно.
- Та хэдийд ч хэдхэн товшилтоор демо дансаа цэнэглэх боломжтой. Демо дансууд нь янз бүрийн стратеги туршиж, арилжааны амжилтыг бататгах техникийн хэрэгслээр хангадаг.
- Та мөн форекс брокерын арилжааны давуу тал, боломж, ажиллагаа, өвөрмөц бүтээгдэхүүдрүү холбогдож болно.
Бодит арилжааны дансанд хийхээр төлөвлөж буй дүнтэй тэнцэх хэмжээний демо депозитыг тохируулахыг зөвлөж байна. Хэрэв та форексыг 100 доллараар арилжаалахыг хүсч байгаа бол 100,000 долларын демо депозитоор арилжаа хийхгүй байсан нь дээр. Эдгээр депозит нь эрсдэлийн удирдлагын янз бүрийн арга барилыг шаарддаг. Хариуцлага, боломжит орлого, алдагдал нь бас өөр өөр зүйлс байдаг. Та 100 доллараар демо дансаар арилжаа хийж эхлэх нь дараа нь өөрийгоо бодит зах зээлд бэлдэж байна л гэсэн үг.
Мөн арилжаачид хувийн хөрөнгөө алдах эрсдэлгүй үедээ яаран шийдвэр гаргаж, илүү эрсдэлтэй арилжаа хийх хандлагатай байдаг. Энэ хандлага нь бодит дансруу хамт "шилждэг" бөгөөд ихээхэн хэмжээний алдагдалд хүргэж болзошгүй тул эрсдэлийн зөв менежмент нь демо дансанд суралцах хамгийн эхний зүйл юм.
Яагаад демо данс ашиглана гэж:
- Арилжааны платформын үйл ажиллагааг бүрэн ойлгохын тулд Форекс арилжаа болон түүний арилжааны боломжуудтай танилцаарай. Хэрэв та туршлагатай Форекс арилжаачин боловч LiteFinance-ийн сайтыг анх удаа үзэж байгаа бол вэб платформын сонголтуудыг судалж, зохиогчийн өвөрмөц индикаторуудыг туршиж үзээрэй. Хэрэв та анхан шатны арилжаачин бөгөөд зөвхөн 100 доллараар форекс арилжаа хийхийг хүсч байвал демо данс нь дансанд мөнгө оруулахгүйгээр арилжааны онцлогийг олж мэдэхэд тань туслах болно.
- Туршлага, зөн совингоо хөгжүүлэх, шийдвэр гаргах чадварыг сайжруулах. Демо дансаар арилжаа хийн дадлага хийх тусам өөрийн боломжийн талаар илүү итгэлтэй болж, жинхэнэ дансанд амжилтанд хүрэх магадлал өндөр болно.
- Стратегийг туршихын тулд. Стратегийн үр ашиг, давагдашгүй хүчин зүйлд тэсвэртэй байдал, орлого олох боломжийг үнэлэх боломжтой. Суулгасан МТ4 тестер эсвэл Forex Simulator/FxBlue зэрэг тестерүүдийг ашиглан гар аргын эсвэл алгоритмын форекс арилжааны стратегиулыг шалгаарай.
LiteFinance дээр демо дансыг бүртгүүлэлт болон баталгаажуулалт хийхгүйгээр нээх боломжтой. Та вэб платформ дээрх демо данс руугаа дурын виртуал мөнгө оруулж, арилжаа нээн, сошиал арилжааны үйлчилгээ болон арилжаачдын үнэлгээг судлах боломжтой. Арилжааны түүхээ хадгалахын тулд та 2 минутаас илүүгүй хугацаа шаардагдах хурдан хугацааны бүртгүүлэлт хийх шаардлагатай. Бодит арилжааны дансаар Форекс арилжаа хийхийн тулд та бүртгүүлсний дараа хувийн мэдээллээ баталгаажуулах шаардлагатай бөгөөд үүнийг олон брокерууд шаарддаг. Та 50 доллараар ч форекс арилжаа хийж эхлэх боломжтой.
Алхам 2. Форекс зах зээлийг судал
CFD арилжааны амжилт нь таны таамаг зөв эсэхээс хамаарна. Анх удаа хархад графикууд эмх замбараагүй хөдөлж буй мэт боловч үнэн хэрэгтээ зах зээл тодорхой зүй тогтлыг дагаж мөрддөг. Жишээлбэл, мэдээний хувилбарууд. Хэрэв компанийн санхүүгийн тайланд цэвэр ашиг нэмэгдсэн гэж үзвэл арилжаачид хувьцаа худалдан авч эхэлдэг бөгөөд эрэлт ихсэх нь үнэ өсөхөд хүргэдэг. Эсвэл ихэнх арилжаачид эрсдэлд орохгүй байхаар шийдэж, тодорхой түвшинд арилжаагаа хаадаг. Энэ үед сүргийн сэтгэл зүй ажиллаж эхэлдэг бөгөөд Форекс зах зээлд оролцогчид хүчтэй эсэргүүцлийн түвшинд арилжаагаа хаах хандлагатай байдаг. Арилжаачдын даалгавар бол одоо байгаа шинжилгээний аргуудыг ашиглан зохих дохиог тодорхойлон ханшийн төлөв байдлыг урьдчилан таамаглах явдал юм.
Форекс зах зээлийн шинжилгээний төрлүүд:
- Техникийн шинжилгээ. Энэ нь өнгөрсөн үеийн зүй тогтлыг эрэлхийлж, ирээдүйд дахин давтагдаж болзошгүй гэж үздэг. Техникийн индикаторууд нь математикийн томъёо, статистикийн алгоритм дээр суурилдаг.
- График шинжилгээ нь ирээдүйн валютын зах зээлийн хөдөлгөөнийг урьдчилан таамаглахад тусалдаг лаан паттернүүдийг судалдаг. Үүнд тренд шугамууд(trendline) болон дэмжлэг, эсэргүүцлийн түвшин зэргүүд багтана.
- Суурь шинжилгээ болон макро/микро эдийн засгийн статистикийн шинжилгээ: ханшийн өөрчлөлт, инфляцийн статистик, ажил эрхлэлтийн түвшин, төлбөрийн баланс болон компанийн санхүүгийн тайлан гэх мэт.
- Сэтгэл зүйн дүн шинжилгээ нь олон арилжаачдын зан байдал нь стандарт хэв маягийг дагаж мөрддөг болохыг харуулдаг байна. Тэд "сүүлийн галт тэргэнд амжих(catching the last train)" мөн паникт орон зарж эхлэх(start panic selling) гэх мэтийг хэв маягүүдыг олохыг оролддог. Зах зээлийн сентиментийн индикаторууд нь арилжаачдын зан байдлыг тайлбарлахад тусалдаг.
- Долгионы шинжилгээ нь зах зээл нь үе шат дамжсан урт хугацаанд мөчлөгөөр хөгждөг гэсэн үг юм. Арилжаачны үүрэг бол Форекс зах зээл аль үе шатанд байгааг нь тодорхойлох явдал юм. Эллиотын долгион нь долгионы шинжилгээний нэг жишээ юм.
Мэдээллийн үндсэн эх сурвалжууд: үндсэн болон хэрэглэгчийн техникийн индикаторууд, мэдээллийн сувгууд болон хэмжигдэхүүнүүд, статистик мэдээлэл бүхий аналитик нөөц, арилжаачдын форум, шинжээчийн хөрөнгө оруулалтын блог, эдийн засгийн календар, санхүүгийн календар, боловсролын болон аналитик сувгууд, брокерын сургалтын материалууд гэх мэт.
Суурь шинжилгээ
Суурь шинжилгээ нь хөрөнгийн үнэд нөлөөлж болох эдийн засаг, санхүүгийн мэдээлэл, улс төрийн хүчин зүйлс дээр үндэслэн санхүүгийн зах зээлийг судалдаг.
Валютын зах зээл дээр суурь шинжилгээ хийснээр хэрхэн ашиг олох вэ? Гол санаа нь ханшид ямар суурь хүчин зүйлс хамгийн их нөлөөлөхийг тодорхойлох явдал юм. Үнийн хөдөлгөөний чиглэлд арилжаа нээгддэг. Өөр нэг арга бол тогтворгүй байдлын нөлөөллийг арилгахын тулд мэдээ нийтлэхээс өмнө хүлээгдэж буй захиалгыг нэлээд хол зайд байрлуулах явдал юм.
Суурь шинжилгээний хэрэгслүүд:
- Эдийн засгийн календар. Энэ нь дэлхийн эдийн засгийн хамгийн чухал үйл явдлуудын талаарх мэдээллийг агуулдаг бөгөөд тэдгээрийн нөлөөлөл болон хэзээ болохыг нь заадаг.
- Санхүүгийн тайлан: ашиг, алдагдал, баланс, мөнгөний урсгалын дүн шинжилгээ. Компанийн талаархи бусад мэдээлэл: нэгдэл, бизнесийн шинэ чиглэл, дэлхийн тэлэлт, хуулийн хэрэг гэх мэт.
- Макро эдийн засгийн дата. ДНБ, инфляци, ажил эрхлэлтийн түвшин.
- Мэдээнүүд: Төв банкны мэдэгдэл, зохицуулагчдын үйл ажиллагаа, хууль тогтоомжийн өөрчлөлт, эдийн засгийн салбарын дэмжлэг гэх мэт.
- Тайлан болон аналитик тоймууд. Шилдэг форекс брокер, хөрөнгө оруулалтын сан, аналитик агентлагуудын судалгаа, тойм гэх мэт.
- Геополитикийн хүчин зүйлүүд: жишээлбэл ОПЕК-ийн шийдвэр, худалдааны дайн, хориг арга хэмжээний газрын тосны үнэд үзүүлэх нөлөөлөл.
Мэдээний арилжаа нь өндөр эрсдэлтэй гэж тооцогддог, учир нь мэдээнүүд цацагдах нь тогтворгүй байдлын огцом өсөлтийг өдөөдөг.
Техникийн шинжилгээ
Техникийн шинжилгээ нь үнийн түүхэн мэдээлэл болон Форекс арилжааны хэмжээг тайлбарлах замаар санхүүгийн зах зээлийг судалдаг. Энэ нь үнийн хөдөлгөөний ерөнхий шинж чанарыг тодорхойлсон математик болон статистик загварт суурилдаг.
Форекс зах зээл дээр хэрхэн орлого олох вэ? Үндсэн индикаторуудын дохиог хүлээж, бусад хэрэгслээр баталгаажуулж, урьдчилсан мэдээний чиглэлд арилжаа нээх хэрэгтэй. Олон позиц нээх гэж хичээх хэрэггүй. Цөөн арилжаа хийснээр таны арилжааны систем илүү тогтвортой, үнэн зөв байх болно.
Техникийн шинжилгээний хэрэгслүүд:
- Трендийн индикаторууд, оскилляторууд, түрүүлж заадаг индикаторууд, эргэлтийн индикаторууд гэх мэт.
Дэмжлэг болон эсэргүүцэл, паттернүүд. Трендийг эргүүлэх мөн үргэлжлүүлэх паттернүүд гэж байдаг. Түвшингүүд нь үнийн өөрчлөлт гарч болох цэгүүдийг тодорхойлоход тусалдаг. Тэд ихэвчлэн стоплосс захиалга өгөхөд ашиглагддаг. Фибоначчийн харьцаанууд нь сэтгэлзүйн түвшинүүдийн нэг төрөл юм.
- График дүрсүүд: гурвалжин, параллелограмм, цацраг гэх мэт. Тэд урт хугацааны чиг хандлагыг тодорхойлоход тусалдаг.
- Хэвтээ ба босоо хэмжээнүүд(volumes). Эдгээр нь арилжааны хамгийн том үйл ажиллагааны үеийг тодорхойлоход тусалдаг ба хамгийн их захиалга гүйцэтгэдэг үнийн бүсийг тодорхойлоход тусалдаг.
- Лаан болон шугаман графикууд, Heiken Ashi лаа, Renko, Tic-Tac-Toe. Олон timeframe-ийн шинжилгээ, трендийг том timframe дээр тдорхойлон арилжаанд орохдоо бага timeframe-ийг ашиглах нь зүйтэй.
Эдгээр хэрэгслүүдийн зарим нь анхдагч хэлбэрээрээ олон арилжааны платформд суулгагдсан байдаг. Desktop платформд зориулсан хэрэглэгчийн индикатор, скрипт, мэдээллийн самбарыг тусад нь татаж суулгадаг. Жишээлбэл, та MetaQuotes сайтаас MT4 ба MT5-д зориулсан олон тооны үнэ төлбөргүй индикаторуудыг олж болно.
Алхам 3. Арилжааны дансандаа депозит хийх
Анхаар! депозит хийхээсээ өмнө иргэний үнэмлэх, хаягийн нотолгоог бүрдүүлж баталгаажуулах шаардлагатай. Мөн та хэтэвч эсвэл картаа хүчинтэй байлгахын тулд төлбөрийн хэрэгслээ баталгаажуулах шаардлагатай байж магадгүй. Гуравдагч этгээдийн хэтэвч, карт, банкны шилжүүлэг ашиглан депозит хийхийг хориглодог.
Төлбөрийн бүх аргыг эндээс харах боломжтой. Дараахь зүйлийг анхаарч үзээрэй:
- Шаардагдах хамгийн бага депозитын хэмжээ болон татан авалтын хэмжээ
- Үйл ажиллагааны хураамж (брокер заримыг нь буцааж төлж чадах уу?)
- Депозит хэр хурдан хийгддэг эсэх?
Хэрэв танд тохиромжтой төлбөрийн аргыг олоогүй бол шууд чатаар дамжуулан дэмжлэг үзүүлэх багтай үргэлж холбогдож болно: тэд танд тохиромжтой төлбөрийн системийг олж өгөх болно.
Алхам 4. Шаардлагатай маржин болон маржингийн түвшинг тооцоолох
Хөшүүргийн механизмын тусламжтайгаар та Форекс брокероос ямар ч төлбөргүйгээр мөнгө зээлэх боломжтой. Жишээлбэл, арилжаачин 1:10 хөшүүрэгтэй бол (100 × 10) 100 долларын оронд 1000 доллар авах болно. Үүний зэрэгцээ эрсдэлийн удирдлагын дүрмийг баримталж, нэг арилжааны дээд хэмжээ нь депозитын 3-5 хувиас хэтрэхгүй байх ёстой.
Маржин арилжааны дүрмүүд:
- Хөшүүргийг юуны өмнө позицын хэмжээгээ нэмэгдүүлэхийн тулд бус харин маржинг багасгахад ашигладаг.
- Хөшүүргийг ашиглан позицоо нэмэгдүүлэх нь нэг пойнтын зардлыг автоматаар өсгөх болно. Жишээлбэл, 0.01 лотын EURUSD арилжааны нэг пойнтын үнийн хөдөлгөөн нь 10 центтэй тэнцэнэ. Энэ нь боломжит ашиг эсвэл алдагдал юм. Арилжааны хэмжээг 100 дахин нэмэгдүүлэхэд нэг пойнтын зардал мөн 100 дахин нэмэгдэж, нэг пойнтын үнийн хөдөлгөөн 10 доллартай тэнцэх болно.
Хөшүүргийг ашигласнаар арилжаачид позицын хэмжээгээ хэт ихээр нэмэгдүүлж, дансаа шатаах эрсдэлтэй. EURUSD-ийн жишээг дахин үзүүлэв. Тооцоолуурын харуулж байгаагаар хослолын өдрийн хэлбэлзэл 60 пойнт байна. Хэрэв бид арилжааны хэмжээг бүтэн лот болгон нэмэгдүүлбэл ханш 10 пойнт хөдлөх үед депозит шатах болно.
Хөшүүргийн арилжааны гол хүчин зүйл бол маржин юм. Маржин гэдэг нь арилжаа нээх үед Форекс брокерийн блоклосон дүн юм. Хөшүүрэггүйгээр брокер арилжааны зардлыг бүрэн хаадаг; Хөшүүргийн тусламжтайгаар брокер зөвхөн нэг хэсгийг нь блоклодог.
Форекс тооцоолуурыг ашиглан маржин болон нэг пойнтын зардлыг тооцоолоорой. Арилжааны хөрөнгө, арилжааны хэмжээ(volume), хөшүүргийн үнэ цэнийг бичиж оруулаана.
#MSFT хувьцааны маржинг тооцоолъё. Дээрх screenshot-д үзүүлснээр хамгийн бага хэмжээ(vomume) нь 6.88 доллар байна.
Арилжааны хөшүүрэг гэж юу вэ: Анхан сурагчдад зориулсан төгс гарын авлага нийтлэлд хөшүүргийг хэрхэн тооцоолох мөн чөлөөт маржин(free margin) гэж юу болох талаар дэлгэрэнгүй тайлбарласан болно.
Алхам 5. Форекс арилжааны стратегиа сонгох
Арилжааны стратеги ямар ч байсан зуун хувийн үр дүнг баталгаажуулж чадахгүй. Илүү их эсвэл бага ашиг олдог стратеги гэж бас байдаггүй. Стратеги нь арилжаачны зорилго, зан байдал, ур чадварт тохирсон эсэхээс ихээхэн шалтгаална. Хэн нэгэн компьютерийн ард олон цагаар валют арилжаалж, хэдэн арван скалпинг арилжаа хийлэг байж ч болно. Хэн нэгэн криптовалютын хувьд өндөр эрсдэлтэй стратегид дуртай байдаг байж бас болно. Хэн нэгэн эдийн засгийн мэдээ уншиж, суурь алхамуудыг ашиглах дуртай байх ч боломжтой.
Форекс зах зээлийн арилжааны стратеги:
- Скалпинг. Та маш олон арилжаа нээн, ашиг олох хэд хэдэн цэгийг тогтоодог өндөр давтамжийн арилжаа юм.
- Свап шимтгэлээс зайлсхийж, нэг өдрийн дотор арилжаа нээж, хаадаг өдрийн доторх арилжааны стратегиуд. Таны сонголт свинг арилжаа байх боломжтой— өдрийн доторх хэлбэлзэл ба сувгийн стратегид суурилсан тренд стратеги (Суваг доторх Форекс свинг арилжаа эсвэл задралын үеийн моментум). Ойлгоход хамгийн хялбар загвар бол залруулга хөдөлгөөнөөс ашиг олох боломжийг олгодог свинг арилжаа юм.
- Урт хугацааны стратеги нь свинг арилжаанаас ялгаатай нь зах зээлд позицоо удаан хадгалдаг гэсэн үг юм.
- Мэдээний арилжаа. Суурь шинжилгээ ашиглан Форекс арилжаа хийх арга.
- Алгоритмын арилжаа. Expert advisors-ийг ашиглан Форекс арилжаа хийх.
Танд ямар Форекс арилжааны хурд болон стратеги хамгийн тохиромжтой болохыг олж мэдэхийн тулд демо дансан дээр хэд хэдэн зүйлсийг туршиж үзээрэй.
100 доллараар Форекс арилжаа хийх сул талууд
100 доллараар форекс арилжаа хийх үед зарим боломжууд хязгаарлагдмал байдаг.
- Боломжит ашгийн хязгаар. Эрсдэлийн удирдлагын дүрмийн дагуу арилжаанд ногдох зөвшөөрөгдөх эрсдэл нь депозитын дүнгийн 5% хүртэл байдаг.
- Хэмжээний(volume) дээд хязгаар. Хамгийн их хөшүүргийг ашигласан ч та бүтэн лотоор арилжаа нээх боломжгүй.
- Арилжааны тооны хязгаарлалт. Төрөл бүрийн хөрөнгийг нэгэн зэрэг арилжаалах, захиалга хийх, өндөр давтамжийн advisors зэргийг ашиглах боломж хязгаарлагдмал байх болно.
Доод тал нь 100 доллартай тэнцэх хэмжээний депозит нь бодит дансанд арилжаа хийх чадварыг сайжруулахад тохиромжтой. Гэхдээ хүлээн авсан ашиг нь идэвхтэй арилжаанд зарцуулсан цагийг нөхөхгүй. Альтернатив шийдэл бол урт хугацаанд хөрөнгийн зах зээлийн хөрөнгөд 100 долларын хөрөнгө оруулалт хийх явдал юм. Статистикийн мэдээгээр, S&P 500 индексийн 10 жилийн дундаж ашиг нь жилийн 10-12% орчим байдаг. Нийлмэл хүүтэй бол депозит 2.5 дахин нэмэгдэж, 260 доллар хүртэл өсөх боломжтой.
Хамгийн бага депозитоор Форекс арилжаа хийх зөвлөмж
100 доллараар форекс арилжаалах зөвлөмжүүд:
- Микро лотоор арилжаа хийж эхлээрэй. Хөшүүргийг ашигласнаар та арилжааны хэмжээ нэмэгдэх болно.
- Депозит хийсэн мөнгөө аль болох хурдан нэмэгдүүлэх гэж бүү яар. Хэрэв та жижиг данстай бол Мартингелийн стратегийг ашиглан депозитоо нэмэгдүүлэх, дундажийг бууруулах, пирамид арга зэрэг нь танд тохирохгүй.
- Анхны арилжаагаа нээхдээ мөнгө алдахаас бүү ай. Хүн бүр алдаа гаргадаг. Таны зорилго бол жинхэнэ Форекс зах зээл дээр туршлага хуримтлуулах явдал юм. Демо дансанд туршсан арилжааны стратеги нь бодит арилжааны дансанд үр ашиггүй болсон бол бүү бууж өг! Та арилжааны стратегиа зах зээлийн өөрчлөлтөд хурдан тохируулж, зах зээлийг мэдэрч сурах болно. Хэрэв та 100 доллар алдсан бол энэ нь зөвхөн хичээлийн төлбөр байсан гэж бодоорой. Хэрэв та Форекс дээр мөнгө олсон бол та мэргэжлийн арилжаа руу чиглэсэн өөр нэг алхам хийсэн гэж бодож бас болно.
- Туршилт хийхээс бүү ай! Гэсэн хэдий ч эхлээд туршилтын бүх санаагаа демо дансанд туршиж үзээрэй. Аливаа арилжааны стратеги цаг хугацааны явцад ажиллахаа больдог. Демо данс ашиглан өөрийнхийгөө дахин тохируулаарай. Индикаторуудаа шинэчилж бас шинэ хэрэглсүүд ашиглаарай.
- Битгий хэтрүүлээрэй. Хэрэв та мөнгө алдчихвал ахин тэр хэмжээндээ хүрнэ гэж найдаж дансаа дахин дахин бүү ахин дахин цэнэглэ. Цөхөрсөн алхам битгий хий! Түр амралт авч, алдаагаа шинжлээд дараагийн удаад мөнгө олоорой.
- Өөртөө зорилго тавьж, түүнийгээ хэмжиж болохуйц алхам болгон хуваа. Жишээлбэл, хэрэв та таван сарын хугацаанд депозитоо хоёр дахин нэмэгдүүлэхээр зорьж байгаа бол таны депозит сар бүр 20 хувиар өсөх ёстой гэсэн үг.
100 доллараар форекс арилжаалахад сүүлчийн мөнгөө бүү зарцуул. Энэ нь таны алдаж болох хэмжээний мөнгө байх ёстой. Ашгийн хойноос бүү гүй: ашигтай арилжаа болон депозитын хэмжээгээ аажмаар нэмэгдүүлэх үйл явц нь аль хэдийн амжилттай явж байна л гэсэн үг.
Гол зүйлс
Дүгнэлтүүд:
- Хэрэв та эрсдэлийн удирдлагын дүрмийг хүндэтгэдэг бол хөшүүрэгтэйгээр доод тал нь 100 доллараар форекс арилжаа хийх боломжтой. 100 доллараар форекс арилжаа хийх нь бодит дансаар арилжаа хийх туршлага олж авах, сэтгэл хөдлөлөө тогтвортой байлгахад хамгийн тохиромжтой. Гэсэн хэдий ч энэ нь зарцуулсан цагаа нөхөхийн тулд мөнгө олох боломжийг танд олгохгүй.
- Демо данс нь арилжааны платформтой танилцах, стратегиудыг турших, практик хичээл хийх хэрэгсэл юм. Энэ нь жинхэнэ депозит шаарддаггүй.
- Техникийн болон суурь шинжилгээ нь Форекс зах зээл дээр мөнгө олох боломжийг олгодог зах зээлийн шинжилгээний гол хэрэгсэл юм. Анхдагч болон баталгаажуулах дохиог хослуулах нь тэдний үр ашиг, зах зээлийн өөрчлөлтөд арилжааны системийн дархлааг нэмэгдүүлдэг.
Демо дансаар арилжаа хийхийг хичээ. Ингэснээр ханшийн зарчмуудыг аажмаар ойлгож сурах ба илүү сайжрах боломжтой. Өөртөө итгэ, суралц, алдаагаа шинжил мөн дүгнэлт хий, ингэснээр оргилд нь хүрэх болно! Таны ашиг хийх эсэх нь зөвхөн танаас хамаарна.
100 доллараар форекс арилжаа хийхтэй холбоотой түгээмэл асуултууд
Энэ нь таны зорилгоос хамаарна. Та өөрийгөө сургахын тулд 100 долларын жижиглэнгийн хөрөнгө оруулагчийн дансаар арилжаа хийж эхлэх боломжтой. 1:1000 хөшүүрэгтэй 100 долларын депозит нь эрсдэлийн удирдлагын дүрмийн дагуу микро лотын захиалга хийхэд хангалттай. Гэхдээ Форекс арилжааг орлогын үндсэн эх үүсвэр болгоход хангалтгүй. Та арилжааны системээ демо дансанд туршиж үзэх боломжтой. Хэрэв энэ нь үр дүнтэй байвал та шаардлагатай анхны депозитийг тооцоолж болно.
Энэ нь нийт депозитын хэмжээ, арилжаанд оролцсон дүн, арилжааны стратеги, арилжаанд зарцуулсан хугацаа, туршлага, зөн совин зэргээс шалтгаална. Бодит дундаж өгөөж нь сарын депозитын 10% хүртэл байж болно.
Тиймээ чадна. 100 доллар болон хамгийн их хөшүүрэг нь буюу 1:1000 байхад та эрсдэлийн удирдлагын дүрмийг баримталснаар маржинг бууруулж, хамгийн бага лотын захиалга хийх боломжтой.
Энэ нь хөрөнгөөс хамаарна. Жишээлбэл, EURUSD валютын хослолын хамгийн бага лотын хэмжээ нь 0.01 байдаг. 1.10000 ханштай арилжааны доод хэмжээ 1,100 доллар байна. Энэ нь 1:15 хөшүүрэг нь 100 долларын депозитын хувьд онолын хувьд ажиллах боловч эрсдэлийн удирдлагын дүрмийг зөрчих болно гэсэн үг юм. 0.01 лотын арилжааны маржинг бууруулахын тулд зээлийн хамгийн дээд хөшүүргийг ашиглаарай. Хөшүүргийг ашиглан эрсдэлийн удирдлагын дүрмийг зөрчих замаар арилжааны хэмжээгээ нэмэгдүүлэх талаар бүү бодоорой!
Энэ нь хөрөнгөөсөө хамаарна. Валютын хослолуудын хувьд хамгийн оновчтой хэмжээ нь 1:1000 хөшүүрэгтэй 0.01 лот байх болно. Тухайлбал, EURUSD-ын ханш 1.12443 байхад маржин 1.2 доллар байна. Энэ нь арилжаанд ногдох эрсдэл нь депозитын 5%-иас ихгүй байх эрсдэлийн удирдлагын дүрэмтэй тохирох болно.
Энэ нь хөрөнгө тус бүрт заасан гэрээний хэмжээнээс хамаарна. Жишээлбэл, хэрэв заасан гэрээний хэмжээ 100,000, ханш нь 1,2443 бол доллар дахь лотын хэмжээг дараах байдлаар тооцно: 100,000 × 0,01 × 1,2443 = 1,244 доллар.
Арилжаа нээхэд 1 доллар хангалтгүй. Жишээлбэл, USDJPY-ийн арилжааны доод хэмжээ нь 0.01 лот, өөрөөр хэлбэл танд 1000 доллар хэрэгтэй болно. Гэхдээ 1:1000 хөшүүргийн тусламжтайгаар та ердөө 1 доллараар 0.01 лотын позиц нээх боломжтой. Арилжааны хэмжээг(volume) тооцоолохын тулд LiteFinance сайт дээрх Форекс Арилжаачны Тооцоологчийг(ForexTrader Calculator) ашиглаарай.
Энэ нийтлэлийн агуулга нь зохиогчийн санаа бодлыг тусгасан бөгөөд LiteFinance-ын албан ёсны байр суурийг илэрхийлэх албагүй. Энэ хуудсанд нийтлэгдсэн материалыг зөвхөн мэдээллийн зорилгоор өгсөн бөгөөд 2004/39/EC удирдамжийн зорилгоор хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөх гэж үзэх ёсгүй.