Каги чарт нь шугаман үнийн графиктай төстэй. Гэсэн хэдий ч энэ нь огт өөр функцийг гүйцэтгэдэг. Богино хэвтээ шугамаар холбосон хэд хэдэн босоо шугамуудаас бүрдэх Каги чарт нь цаг хугацаатай холбоотой үнийн саналын хөдөлгөөнөөс илүү хөрөнгийн price action-ийг харуулдаг.
Энэ нийтлэлд бид Каги чарт ашиглан хэрхэн арилжаа хийх, арилжаа хийхдээ ямар дохионуудыг хүлээн авч болох тухай шинжлэх болно.
Нийтлэлд дараахь сэдвүүдийг агуулж байна:
Каги Чартын бүтэц
Каги чарт нь хэвтээ шугамаар холбогдсон босоо шугамуудтай бөгөөд L хэлбэрийн чиглүүлэгчтэй төстэй тасралтгүй шугам үүсгэдэг.
Каги график нь дөрвөн шугамыг агуулдаг:
- Yin нь уналтын шугам юм (график дээр улаанаар тэмдэглэгддэг).
- Yang бол өсөлтийн шугам юм (график дээр ногооноор тэмдэглэгддэг).
- Мөр(Shoulder) гэдэг нь дээш чиглэсэн хөдөлгөөнийг доош чиглэсэн хөдөлгөөнтэй холбо;ku хэвтээ шугам юм.
- Бүсэлхий(Waist) гэдэг нь доош чиглэсэн хөдөлгөөнийг дээш чиглэсэн хөдөлгөөнтэй холбодог хэвтээ шугам юм.
Каги Чарт байгуулалт
Каги чарт нь Ренко(Renko) чарттай төстэй харагддаг байна. Энэ нь price action-ийг харгалзан цаг хугацааны интервалыг хойш тавьдаг. Үнийн өөрчлөлтийг ихэвчлэн урьдчилан тохируулдаг боловч ATR (Average True Range) өгөгдөл дээр үндэслэн тодорхойлох боломжтой. Зарим платформууд хувьчилсан дүнг ашиглахыг санал болгодог байна.
Ренко график руу шууд холбоос зурахын тулд би Каги чартын үнийн өөрчлөлтийн урьдчилан тогтоосон хэмжээг сонгосон; ба энэ нь 125.1 ам.доллар дээрх BTCUSD-д ашиглагдсан.
Манай тохиолдолд 125.1 доллартай тэнцэхүйц үнийн хөдөлгөөн заасан хэмжээнээс бага байвал Каги чарт хэлбэржихгүй. Үүнийг ойлгоход хялбар болгох үүднээс Японы лаан чарт дээрх ханшийн түүхийг шалгацгаая.
Зүүн талд байгаа графикаас харахад 8-р сарын 11-нд BTC 6,388.8 доллар хүртэл огцом өссөний дараа буурсан (сум No1-ээр тэмдэглэгдсэн байна). Үнийн өөрчлөлт нь урьдчилан тогтоосон 125.1 доллараас давж, Каги график дээр босоо доош чиглэсэн шугам үүсгэв. Сүүлийн Японы лааны хаалтын түвшин Каги чартын суурь түвшинтэй тохирч байна.
Үүний дараа дөрвөн өсөлтийн лаа гарч ирсэн байна. Үнийн нийт өсөлт 125.1 доллараас дээш байх үед Каги чарт нь суурь түвшнээс зурсан өөр нэг шугам болох бүсэлхийг харуулсан байна.
Дээрх screenshot-оос харахад 2-р мөрөнд есөн лаа хуримтлагдсан нь Каги чарт цаг хугацаатай холбоогүй болохыг баталж байна.
Ханш 6,388.8 ам.долларт хүрсэн суурь түвшнээс давсантай холбоотойгоор 2-р мөр улаанаас ногоон болж өнгөө өөрчилөгджээ. Өөрөөр хэлбэл, Каги шугам Yin-ээс Yang-руу, уналтаас өсөлт рүү шилжсэн нь тодорхой худалдан авах дохио өгч байна гэсэн үг.
Сүүлийн өсөлтийн лаа 6,441.3 ам.доллараар хаагдаж, шинэ суурь түвшинг бүрдүүлэв. Биткойны үнэ огцом буурч, анхны бууралтын лаа нь сүүлчийн суурь түвшинд өмнөхтэй нь мөрөнд холбогдсон шинэ шугамыг үүсгэв.
Графикаас харахад хамгийн өндөр уналтын лаа нь бүсэлхийнээс доош буурч, өмнөхөөсөө өмнөх суурь түвшинд хүрсэн байна. Үүний үр дүнд шугамын бусад хэсэг энэ түвшнээс доош улаан өнгөтэй болсон байна.
Трендийн өөрчлөлт нь 5,975.30 долларын хаалтын түвшинд үүсч дараа нь өсөлтийн давалгаа бий болсон байна. Гэсэн хэдий ч дөрөв дэх шугам нь өмнөхөөсөө өмнөх суурь түвшинд буюу 6,444.1 долларт хүрч өсөх дохио өгчээ.Трендийн өөрчлөлт нь 5,975.30 ам.долларын хаалтын түвшинд, дараа нь өсөлтийн давалгаа бий болсон. Гэсэн хэдий ч дөрөв дэх шугам нь өмнөхөөсөө өмнөх суурь түвшинд хүрэхэд 6,444.1 ам.долларт хүрч өсөх дохио өгчээ.
Ерөнхийдөө Каги чарт нь Ренко болон Шугаман эвдрэл(Line Break) чартуудын онцлогийг хослуулсан гэсэн үг.
- Каги чарт нь хажуу чиглэсэн хөдөлгөөн болон зах зээлийн шуугианыг оруулдаггүй.
- Энэ нь үндсэн чиг хандлагын эргэлтийн түвшинг (боломжит дэмжлэг болон эсэргүүцэл) тэмдэглэдэг.
- Энэ нь трендийн эргэлтийн сигнал өгдөг.
Каги сигналууд:
- Хоёр өнгөт Каги шугам нь зах зээл тэнцвэрт байдалд хүрснийг илтгэж, чиг хандлагын өөрчлөлтийг харуулдаг байна.
- Улаан шугам (Yin) нь уналтын хандлагыг илэрхийлж, зарах арилжааны дохио өгдөг.
- Ногоон шугам (Yang) нь өсөлтийн чиг хандлага болон худалдан авах арилжааны дохиог илтгэдэг байна.
- Статистикийн хувьд трендийн үргэлжлэх хугацаа арван Каги шугамаас хэтэрдэггүй байна.
Каги чартыг техникийн индикаторуудтай хослуулах нь
Каги чартын формацийн онцлогийг харгалзвал түүний L үсэг хэлбэртэй дунд шугамууд нь өнцгийн хэмжээ ихсэх үед мэдээлэлгүй болдог.
Гэсэн хэдий ч 8-р сарын 21-нд MACD индикатор нь доороос тэг босгыг давж, Каги график дээр тренд өөрчлөгдсөнийг илтгэв. Энэ нь бусад хөдөлгөөнт дундажын огтлолцолуудын хамт хүчтэй өсөлтийн дохио үүсгэсэн байв. Үүний үр дүнд энэ дохио нь бусад индикаторууд эргэлтийн дохио өгөхгүй байхад шинэ өсөлтийн хандлагын эхлэлийг тавьсан байна.
Каги Чартыг арилжаанд ашиглах нь
Би долоо хоногийн турш Каги чартыг туршиж үзсэн. Энэ хэсэгт туршилтын үр дүн багтсан болно. Би үүнийг ойлгоход хялбар болгохын тулд Японы лаан чарт болон Каги чарт дээрх ETHUSD болон XMRUSD-ийн үнийн саналыг ашигласан.
2018 оны 9-р сарын 7-ны өдрийн ETHUSD-ийн таамаглал
Японы лаан график дээр үнэ огцом унасан байна. Каги чарт дээр доошоо чиглэсэн хөдөлгөөн үүссэч байна. Шугамын өнгө улаан болж өөрчлөгдсөн бөгөөд энэ нь тренд өөрчлөгдөхийг илтгэнэ. ETHUSD ханш цаашид буурах төлөвтэй байгаа тул бид шорт арилжаа нээх боломжтой.
2018 оны 9-р сарын 9-ний өдрийн ETHUSD-ийн үнийн санал
График дээр гурван доош чиглэлтэй лаанууд гарч ирснээр үнэ буурсаар байв. Гэсэн хэдий ч үнийн санал дээшээ эргэж, Каги чарт ханшийн эргэлтийн байдлыг харуулсан байна. Тиймээс та шорт арилжааг хааж, ашигаа авч болно.
2018 оны 9-р сарын 5-ны өдрийн XMRUSD-ийн таамаглал
Японы лаан график дээр үнэ огцом буурсан байна. Үүний зэрэгцээ Каги чарт ханшийн дээр эргэлт үүсч байгаа бөгөөд шугамын өнгө хараахан өөрчлөгдөөгүй байна. Уналтын тренд дотор үнэ буурах төлөвтэй байна.
XMRUSD-ийн 2018 оны 9-р сарын 9-ний өдрийн үнийн санал
Урьдчилан таамаг зөв байсан нь графикаас харагдаж байна. Үнэ бага зэргийн залруулга хөдөлгөөнүүдтэй буурах трендтэй байна.
Дүгнэлт
Каги чарт нь Японы лаан график болон аливаа тренд стратегийг нөхөх үр дүнтэй хэрэгсэл юм. Гэсэн хэдий ч энэ нь давуу болон сул талуудтай.
Давуу талууд:
- Энэ нь жижиг хажуугийн хөдөлгөөн болон зах зээлийн шуугианыг шүүдэг.
- Энэ нь трендийн эргэлтийн дохио өгдөг.
- Энэ нь дэмжлэг болон эсэргүүцлийн түвшинг хялбархан тодорхойлдог.
- MACD болон хөдөлгөөнт дундаж(moving average) нь Кагигийн дохиог сайжруулж, илүү нарийвчлалтай болгодог.
Сул талууд:
- Сигналууд нь хоцорч болно;
- Volume индикаторуудыг Каги графикт хэрэглэх боломжгүй;
- Хуурамч сигнал үүсэх боломжтой.
Каги чарт нь трендийн чиглэлийг тодорхойлоход зайлшгүй шаардлагатай. Техникийн индикаторуудтай хослуулснаар график нь орох, гарах цэгүүдийг тодорхойлох боломжийг олгодог бөгөөд энэ нь арилжааны стратегийн үр ашгийг нэмэгдүүлдэг.
Каги чартын түгээмэл асуултууд
Каги чарт нь price action-ийг хэмжихэд хэрэглэгддэг ханшийн графикийн төрөл юм. Энэ нь хэвтээ шугамаар холбогддог босоо шугамаар зурагддаг. Энэхүү хэрэгсэл нь зах зээлийн хэт их шуугианыг арилгах, зах зээлийн трендийг Японы лаан графикаас илүү нарийвчлалтай тодорхойлох боломжийг олгодог.
Японы лаан чарт нь хөрөнгийн үнэ цаг хугацааны явцад хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулдаг, тухайлбал, нээлтийн болон хаалтын үнэ, өөрөөр бол H1 time frame дээр тухайн цагийн дээд болон доод цэгийг харуулдаг гэх мэт. Урьдчилан тогтоосон хэмжээгээр үнэ өөрчлөгдсөн тохиолдолд Каги график өөрчлөгдөнө. Өөрөөр хэлбэл, хэрэв та чартын тохиргоонд 100 долларын утгыг тохируулсан бол үнэ 100 доллар ба түүнээс дээш өөрчлөгдсөний дараа л хэлбэржидэг.
Каги чарт нь хөдөлгөөнт дундаж (moving average), MACD болон RSI гэх мэт бүх тренд индикаторуудтай сайн ажилладаг.
Чартын тохиргоонд арилжаачны тогтоосон утгаар үнэ өөрчлөгдөхөд график нь мөрүүдийг үүсгэдэг. Зах зээлийн шуугианд графикийн мэдрэмтгий байдал нь сонгосон утгаас хамаарна.
Тохиргоонд заасан үнээр ханш өөрчлөгдвөл Каги чарт нь хэвтээ шугамаар холбосон босоо шугамуудыг зурдаг. Үнэ өмнөх суурь түвшинг давахад шугамуудын өнгө өөрчлөгддөг. Дүрмээр бол график нь шугамын өнгө өөрчлөгдөхөд тренд өөрчлөгдөх хүчтэй дохиог өгдөг.
Каги чарт нь техникийн индикатор, лаан паттерний шинжилгээ бүхий тренд стратегид маш тохиромжтой. Энэ нь арилжаа нээх, хаах найдвартай дохионуудыг өгч чаддаг.
Энэ нийтлэлийн агуулга нь зохиогчийн санаа бодлыг тусгасан бөгөөд LiteFinance-ын албан ёсны байр суурийг илэрхийлэх албагүй. Энэ хуудсанд нийтлэгдсэн материалыг зөвхөн мэдээллийн зорилгоор өгсөн бөгөөд 2004/39/EC удирдамжийн зорилгоор хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөх гэж үзэх ёсгүй.